Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:
- 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 10 "Учиртай гурван толгой" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд
- 7 дугаар сарын 12 "Монгол дэнс фестиваль" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 13 Морин хуурын олон улсын фестиваль – Чингисийн талбайд
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд – 10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд – 09.00-17.00 “ Монгол хуушуур – 2015” фестиваль
Хүй долоон худагт
07 дугаар сарын 11-нд – 16.00-19.00 Холч морьдын уралдаан
07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд – 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд – 09.00-17.00 “Монгол хуушуур – 2015” фестиваль
07 дугаар сарын 11-нд – 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэрүүд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ –ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.