Бурхан Халдуны ихэсийн хоригийг гадныхан хөндөхөөр зэхэж байгаа тухай мэдээлэл хийнэ

10:00 цагт Зуслан чиглэлийн зам шинэчлэл засварын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:20 цагаас Хангарди ордны өмнөөс хөдөлнө.

 

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч зарим цэргийн хүнд Генерал цол гардуулна.

 

10:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /Улаанбаатар шилэн банк/ 11 давхар Нийслэлийн Тээврийн газарт Баяр наадмын үеэр үйлчилгээнд явах нийтийн тээврийн төлөвлөлтийн талаар хийх хэвлэлийн бага хурал хийнэ.

10:30 цагт Бразил улсын Сан Паулу хотод 2015 оны 8 сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн ур чадварын тэмцээн"-д барилгын мэргэжлээр Монгол улс анх удаагаа оролцох оролцогчид   Д.Цогтбаатар сайдтай уулзана.

 

11:00 цагт "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүддээ зориулан анх удаа Учиртай гурван толгой дуурийг Их эзэн Чингисийн талбайд тоглох гэж байгаатай холбогдуулан НЗДТГ, Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийх гэж байна. НЗДТГ-ын А танхимд болно.

 

11:00 цагт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Би Си Кэй Си ХХК-ийн 288 айлын орон сууцны шав тавих ёслолын үйл ажиллагаа болно. Шав тавих ёслолд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцоно. Хаяг: БЗД, 13-р хороо, Офицеруудын ордны автобусны буудал өнгөрөөд эхний уулзвараар урагш 200 м.

 

11:40 цагт Төрийн дээд одон медаль гардуулна. /9 хөлт цагаан тугт ёслолын танхимд/

 

12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, иргэний нийгмийн байгууллагууд Хуйвалдааны Засгийн газар огцрох ёстой гэх байр суурийг илэрхийлж мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Бурхан Халдуны ихэсийн хоригийг гадныхан хөндөхөөр зэхэж байгаа тухай “Их Хориг шүтээн” ТББ, “Хэрлэн Аравт” ТББ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг батлах, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг хэлэлцэнэ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button