Наадмын автомашины зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DK, Ү, Г, М / хөх, улаан/ гэсэн долоон төрлийн зөв шөөрөл олгох бөгөөд тус зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэхэлнэ.

Тодруулбал,

“А” зөвшөөрлийг баяр наадмын зохион байгуулах төв комисс,

Ж”-г нийслэлийн Ая лал жуулчлалын газар,

D”-г Гадаад харилцааны яам,

“Ү”-г дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс,

“Г” хөх, улаан, “М” зөвшөөрлийг Замын цагдаагийн газрын дүүргүүд дэх тасгаас тус тус олгох юм.

Энэ сарын 11-15 ны хооронд буюу баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Гэхдээ баярын өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх зохицуулалтыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хийжээ.

Мөн жолооч нар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон авто зогсоолуудыг ашиглахаас гадна Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо төвийн гадна талбайд гаргасан автомашины зогсоолыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм. 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button