Наадмаар сэрэмжлүүлэх нь

Баяр наадмын үеэр гэдэсний халдварт өвчин энгийн үеийнхээс нэмэгддэг. Иймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас наадамчин олондоо дараах сэрэмжлүүлгийг хүргэж гаргалаа. 

Үүнд,

1. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

2. Осол гэмтлээс сэргийлэх, холын замд хурд тохируулан явах,

3. Наранд цохиулахаас сэргийлж, нарны малгай, хаалт хэрэглэх, удаан хугацаагаар наранд байх, хэт халууцахаас сэргийлэх,

4. Бага насны хүүхэд болон хараа хяналт тавих шаардлагатай жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал халамж тавих,

5. Голын усанд болгоомжтой орох, үер усны аюулаас сэрэмжлэх,

6.  Гэр орон, объектод галын аюулгүй байдлыг хангах,

7. Хоолоо тохируулан идэх, хэт их хэмжээгээр өөх тостой хоол идэхийг цээрлэх, өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа уухгүй байх, архи уухыг цээрлэх,

8.    Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдолд гараа заавал угаах,

9.    Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших,

10. Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд,

– Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвшөөрөлтэй, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх,

– Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах,

-Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх,

– Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах,

– Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх,

– Өөрсдөө болон хүүхэд багачуудад буцалгаагүй түүхий ус уулгахгүй байх,

– 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м   хэмжээгээр савлагдсан   ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх,

– Хүн бүр 1 удаагийн аяга хэрэглэх эсвэл өөрсдөө аягатай байх бэлтгэлийг хангах нь энэ цаг үед тохиромжтой,

–     Эдгээр түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдхүүнийг нөөцлөхгүйгээр нэг удаа хэрэглэх хэмжээндээ тохируулан   авах,

– Хоол хүнсээ ялаанаас сайтар хамгаалах.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button