Ээлжит бус чуулган эхэллээ
Хаврын ээлжит бус чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Өчигдөр байнгын хорооны хуралдаандаа суугаагүй гишүүдэд хандан Эрүүгийн тухай чухал хуулийн төслийг хэлэлцэж байхад ирээгүй гишүүд зайлах бол тэр чигээрээ зайлаарай. Энэ бол чухал хууль. Явах нэг нь явна л биз хэмээн ихэд уурсангүй хэллээ. Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны гишүүдийг та хөөхгүй л дээ. Үндсэн асуудалдаа оръё” гэв.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулж, гишүүдийн дийлэнхийн саналаар батлагдлаа.
Дараа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийн хэлэлцүүлэг эхэллээ.
Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хийв.
olloo.mn