Зам хөндлөн гарахад 10 хүртэлх насны хүүхдийг том хүн хөтөлж гарна
Ээлжит бус чуулганаар нэгэн чухал хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалтыг шинэ түвшинд хүргэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол, хэрэг, зөрчлийн тоог бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үзэл баримтлалын томоохон өөрчлөлт, шинэчлэл, зохицуулалтуудыг тусгажээ. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг 55 зүйлээс бүрдэх бөгөөд дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Энэ үеэр 10 хүртэлх насны хүүхдийг том хүн хөтөлж зам гаргана гэсэн санал гаргасныг гишүүдийн 86,8 хувийн саналаар дэмжиж, 2015 оны 9 сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн согтуугаар жолоо баривал нэг сая төгрөгөөс дээш төгрөгөөр торгохыг бас дэмжиж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдлаа.
Г.Уянга
olloo.mn