Д.Лүндээжанцан: “Халх гол”-д үр тарианы чиглэлээр газар хагалж болохгүй

“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулав. Энэхүү тогтоолын төсөл нь хөдөө аж ахуйн чиглэлийн чөлөөт бүс учир бусад чөлөөт бүсээсээ ялгаатай гэдгийг сануулъя.

Дараа нь төслийн талаарх хэлэлцүүлэг өрнөв.

Д.Лүндээжанцан гишүүн: 1990 оны дөрөвдүгээр сард би Халх голд очсон юм. Тэгэхэд Хүчит гэдэг хүнтэй Атрын таван сангийн аж ахуй байгуулах хуралт дээр таарсан. Түүхийн үүц болсон Халх голыг хагалж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Энэ бол үргэлжийн бодолд явсаар ирсэн. Одоо тэр цаг нь болж уу гэвэл үр тарианы чиглэлийн газар хагалж болохгүй гэдэг саналтай байна. Харин төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар хагалаад “Халх гол” чөлөөт бүс байгуулах чиглэлээр бол ажиллаж болох юм. Энэ асуудал бүр 25 жилийн өмнө яригдаж байсан асуудал. Чөлөөт бүс хэлбэрээр ашиглаж болно. Харин үр тарианы чиглэлээр ашиглавал экологи, ан амьтан, түүх соёлын хувьд эрсдэлтэй. Үүнийг байнгын хорооны дарга юу гэж бодож байна вэ.

Су.Батболд гишүүн: Анх энэ тогтоолын төслийг оруулж ирэхэд Д.Лүндээжанцан гишүүнтэй олон хүн санал нэг байсан. Халх голын бүс бол тариалангийн нутгийн дараа орох нөөц газар. Энэ газар эмзэг хөрстэй салхи ихтэй усалгаа хийх боломжгүй. Энэ шалтгаанаар улс одоог хүртэл тариалангийн бүс байгуулж чадаагүй. Харин чөлөөт бүс байгуулах боломжтой. 

Уул нь атар газар эзэмших бол 2 га газраас дээш бол Засгийн газрын зөвшөөрлөөр хагалах ёстой ч тэр хууль мөрдөгдөхгүй байна. Үүний тод жишээ Дорнод аймгийн Халх гол сумд одоо атар газар хагалчихаад байна. Аймаг сумын засаг дарга нар нь өөрсдөө шийдвэр гаргаад зөвшөөрлийг нь өгчихсөн байх жишээтэй. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Бодит дүнгээр 5000 га хүртэлх газар атар газар хагалсан. Үнэхээр ийм газар атар хагалсан бол аймгийн болоод сумын засаг дарга хариуцлага хүлээх ёстой. Техникийн арабс тариад , генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн тарьж байвал.

Энэ дур дураараа газар олгож байгаа байдлыг зогсоох үүднээс Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. 

Чөлөөт бүс байгуулах үйл ажиллагаа амжилттай болох юм бол цаашдаа иймэрхүү газруудыг дахин байгуулах боломж бий.  Намар манай байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж Дорнод аймгийн Халх гол сумд очиж бодит байдалтай танилцахаар төлөвлөөд байна. 

Б.Бат-Эрдэнэ гишүүн: Халх голын чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг тусад нь оруулж ирж байгаа юм байна. Үүнийг дэмжиж байна. Гэхдээ шинээр 20, 60-80 мянган га газар хагалчихсан гэж яриад байна. Үүнийг нь Хүнс хөдөө аж ахуйн яам нь мэдэхгүй байна гэж байх уу. чөлөөт бүс байгуулснаар хичнээн га газрыг авах гээд байгаа юм бэ. Байнгын хороон дээр 500 мянган га газрыг авах тухай яригдаж байсан. Ер нь бол ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа гэнэ. Тэгэхээр шалгалтын дүн гараагүй таамаг төдий зүйлд шийдвэр гаргах нь зөв үү. УИХ бол араас нь хөөж шийдвэр гаргаж байгаа шүү дээ” гэсэн юм. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button