МУГЖ У.Далантай төр засагт гомдоллов

Манай сонгодог урлагийнхан  хэзээнээс л эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчилж ирсэн. Сүүлийн жилүүдэд Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн сонгодог урлагийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцох болсон юм. Цахим ертөнц хөгжсөн үед энэ тухай мэдээлийг бид бүхэн ч цаг алдалгүй хүлээн авч, авьяаслаг уран бүтээлчдээрээ бахархаж, омогшиж суух болсон. 

Саяхан гэхэд орон нутгийн цагаар өдөр ч манай цагаар шөнө дөлөөр болсон Кардифын дуу хоолой наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшингийн тухай хамгийн түрүүнд сошиал ертөнцөөр мэдээлсэн. Түүний энэхүү амжилтаас ердөө хэдхэн хоногийн дараа МУГЖ Г.Ариунбаатар урлагийн олимп гэгддэг алдарт П.И.Чайковскийн нэрэмжит  дуурийн дуулаачдын хамгийн том тэмцээнээс гран при шагналыг хүртсэн мэдээлэл  цахим ертөнцөөр тархаж, Монголын ард түмэн хоёр дуучныг шагнаж урамшуулах хэрэгтэй хэмээн саналаа хэлэх болсон юм. 

Ард түмний хүсэлтийг ч салбарын сайд нь хүлээн авч шагналд тодорхойлсон. Ингээд МУ-ын Засгийн газар хоёр дуучныг мөнгөн шагналаар шагнахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Г.Ариунбаатарт 80 сая, Э.Амартүвшинд 20 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон.

 Тэгвэл энэхүү мэдээг үзсэн МУГЖ дуучин У.Далантай нэлээд бухимдангуй сэтгэгдлийг өөрийн фэйсбүүктээ үлдээжээ. Учир нь тэрбээр Г.Ариунбаатарын хүртсэн гран при шагналыг 2001 онд эх орондоо авчирч байсан юм. Харин тухайн үед түүнд ямар нэгэн гавьяа шагнал өгч байгаагүй тухай тэрбээр төр засагт нэлээд гомдоллон ийнхүү сэтгэгдлээ бичжээ. 

\

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button