Усан сан бүхий газрын хамгаалалтын газрын бүсийг тэмдэгжүүлэхийг үүрэгдэв
Засгийн газраас усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, байнгын хяналт тавьж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгалаа.
Г.Уянга
olloo.mn