Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлнэ

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байна.

Хуулийн төсөлд хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байхаар тусгажээ. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил үйлдвэрлэл явуулах тохиолдолд ХХЕГ-аас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр зохицуулалтыг тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button