Улсын наадам урианхай харваагаар эхэлнэ
Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94, Тулгар төр байгуулагдсаны 2224 жилийн ойн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлж байна. Өчигдөр оролцсон 160 гаруй харваачдын дунд дархан мэргэн нэг, хошой мэргэн нэг, улсын мэргэн зургаа, спортын мастер 60 гаруй хүн байлаа. Эмэгтэй хүн оролцдогүй тус харвааг Монголчууд эртнээс “Өвөг харваа” хэмээн хүндэтгэж ирсэн уламжлалтай.
Б.Сансар
olloo.mn