Урианхай сурын харвааны шилдгүүд тодорлоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмаар урианхай сурын харвааны түрүү мэргэн тодорлоо. Энэ жил баяр наадамд урианхай дархан мэргэн 1, хошой мэргэн 1, улсын мэргэн 7, спортын мастер, дэд мастер 60 гаруй оролцлоо.

1-р байр: Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 онолоо.2-р байр: Ховд аймгийн Дуут сумын харьяат Чулуунбат 27 оноо.3-р байр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, “Шинэ налайх” багийн харваач хошой мэргэн Баастын Мөнхтөр 26 оноо.4-р байр: Ховд аймгийн дуут сумын харьяат, Залуугийн Баярсайхан 25 оноо.5-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” багийн харваач Бөхийн Бямбажав 25 оноогоор тус тус шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button