Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор мордов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо.
Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзах юм.
President.mn