Увс нуур галын барилдаанд харцага Ө.Бат-Орших түрүүлжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтай"-д наадмынхаа бэлтгэлийг базаадаг Увс аймгийн Увснуур галын бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр болжээ.

Улсын гарьд Б.Гантогтохоор ахлуулсан тус галын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр,  О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг, аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал, аймгийн начин Э.Элбэгбаяр нарын улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосон байна. 

Наадмын сорилго барилдааны түрүү бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт улсын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр нар үлдлээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button