Зүүн бүсийн шүүх Дорнод аймагт ажиллана
УИХ-аас өнгөрөгч зургаадугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, тус хуулийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн эхэлсэн.
Шинээр дагаж мөрдөгдөж эхэлсэн Шүүх байгуулах тухай хуулиар Дорнод аймагт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн давж заалдах шатны хоёр, анхан шатны гурав, нийт таван шүүх байршин, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах Шүүхийн Тамгын газар нийт 21 шүүгч 60 шахам ажилтантайгаар аймаг орон нутагтаа төдийгүй Зүүн бүсийн хэмжээнд шүүн таслах ажиллагааг явуулж байна.
2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэвшүүлсэн зорилтын хүрээнд шүүхийн шинэтгэлийн үр дүн, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг хийж байна.
olloo.mn