Бүртгүүлээгүй унаач хүүхдийг уралдуулахгүй
Унаач хүүхдийг цахимаар бүртгэж байгаа талаар Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээллээ. Одоогоор 8000 гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа юм байна.
Унаач хүүхдийг бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн дэвтрийн дугаар, үзлэгт орсон бичиг, ослын даатгалын баталгаа, эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрсөн эсэхийг тодорхойлох бичиг баримтуудыг авчрах аж.
“Бүртгэлд хамрагдаагүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй. Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд хамгаалж ажиллахын тулд стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, даатгалд хамрагдсан, долоогоос дээш насны хүүхдийг хурдан морь унуулна” гэдгийг албаныхан хэллээ.
Зууны мэдээ
Б.Орхонтунгалаг