Олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа

Чуулганы хуралдаан хаалттай горимоор Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Тус хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ч  чуулган нээлттэй горимд шилжиж дараах зургаан хөнгөлөлттэй зээл, тусламжийн санхүүжилтын хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Үүнд:

1.Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

2. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

3. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

4. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

5. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн эээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

6. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-үүд багтав.

Харин одоо чуулганы хуралдаан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах эсэхийг хэлэлцэж байна. 

Г.Уянга

olIoo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button