Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулаад чуулган завсарлав

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг байнгын хорооноос гаргасан юм. Уг саналыг гишүүд дэмжиж уг хуулийн төслийг баталлаа. 

Засгийн газар Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Зөвхөн шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно” гэж заасан нь бусад уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийх боломжийг алдагдуулж байгааг залруулах, мөн хуулийн техникийн алдааг зөвтгөх зорилгоор хуулийг төслийг боловсруулсан юм. 

Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр эхлэхээр боллоо.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button