МАН хурлыг дахин хойшлууллаа
Хуучнаар Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал өчигдөр Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдсон ч МАН-ын хүсэлтээр дахин хойшиллоо. Шүүх хуралд нэхэмжлэгч тал, мөн гуравдагч этгээд Г.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд хариуцагч МАН-ын өмгөөлөгч оролцох боломжгүй гэжээ.
Тиймээс МАН-аас шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьснаар шүүх хурлыг ирэх сарын 24 хүртэл хойшлуулжээ. Лениний музейг төрийн өмчлөлөөр тогтоох шүүх хурал өмнө нь 11 удаа хариуцагч МАН-ын хүсэлтээр хойшилж байсан бол музейн барилга, газрыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй шүүх хурал дөрөв дахиа хойшилж байна.
Зууны мэдээ
Б.Энх