“Увс нутагт өргөх эгшгэн цацал” Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно
Тэртээ 1686 онд Ойрадын их хаан Галданбошигт Увс аймгийн анхны суурийг тавьж байсан түүхтэй. Олон үндэстний өлгий нутаг Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх, казах гээд олон үндэстэн амьдардаг. Үндэсний цөөнх ястнууд эдүгээ зан заншил, соёлоо авч үлдсэн учир гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татахгүй байхын аргагүй сайхан нутаг. Улсдаа нэр алдраа цуурайтуулж, төр засаг, урлаг соёлын тавцанд гарсан Увс нутгийн хүүхдүүд ч олон байдаг.
Энэ нутгийн түүхт 90 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ 07-р сарын 22-25-ны хооронд Улаангом хотноо болох гэж байна. Олон алдартнууд төрөн гарсан энэ сайхан нутгийн ойн арга хэмжээнд улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг Увс аймгийн бөхийн өргөөнд 07-р сарын 23,24-нд 19.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Уг тоглолтод улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга дуучин
С.Баттулга/МУСТА/
Д.Бурмаа/МУСТА/
Н.Наранбаатар/МУСТА/
Ц.Хулан/МУСТА/
Т.Амина/МУСТА/
П.Өнөржаргал/МУСТА/
Л.Насанбуян/МУСТА/
Б.Долгормаа/МУСТА/
Б.Дэлгэрбаяр
Б.Номин-Эрдэнэ
С.Нямбаяр
Т.Отгонбаяр нар ая дууны эгшгийн хадаг өргөх юм.Концертын ерөнхий найруулагчаар ТС, МУУГЗ Сэвжидийн Сүхбаатар ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:8800-4849, 9904-5517 дугаарын утаснаас тодруулна уу.
Төрөлх нутгийнхаа хүндэтгэлийн концертод ахан дүүс та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.