Төрийн албаны тухай хуулийг дэмжлээ

ИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн 90.9 хувь нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж боловсронгуй болгож иржээ. Гэлээ ч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараат, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, хариуцлага тооцох механизм сул, хэрэгжилт хангалтгүй, нийгмийн баталгаа хангагдаагүй.

 

President.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button