Нийгмийн даатгалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг хэлэлцүүлэг эхэллээ.
Манай улсын хувьд орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох нь нэг талаас барилгын салбарын үйлдвэрлэл, орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, санхүү, зээлийн үйлчилгээний шинэлэг хэлбэрүүдийг бий болгох, нөгөө талаас стратегийн хөрөнгө оруулалтыг татах замаар банк, санхүүгийн байгууллагуудын дунд өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд уг хуулийн өөрчлөлт чухал ач холбогдолтой юм.
Иймээс Улсын Их Хурлын 2002, 2010 оны чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулиудтай нийцүүлэн манай улсад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд нэн чухал хүчин зүйл болох дотоодын юм.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хамгийн сайн чанартай орон сууцны зээлээр баталгааждаг ба хэрэв тухайн зээл эргэн төлөгдөхгүй болсон тохиолдолд үнэт цаас гаргагч өөр чанартай зээлээр солих буюу мөнгийг төлөх үүрэг ногдуулах, эсвэл үнэт цаас гаргагч өөрөө эрсдэлд орсон тохиолдолд үнэт цаасны төлбөрийг төлөх үүрэг нь үйлчилгээ үзүүлэгч банкинд буюу орон сууцны зээл олгосон банкинд шилжих, мөн банк эрсдэлд орсон тохиолдолд тухайн зээлийг өөр банкинд шилжүүлж үнэт цаасны төлбөрийг хэвийн журмаар төлүүлэх, барьцаа хөрөнгийн болон зээлдэгчийн амь насны даатгал гэх зэрэг олон төрлийн санхүүгийн арга хэрэгслээр дамжуулан эрсдлээс хамгаалагддаг байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn