ОХУ "Сельфи"-гээс сэрэмжлүүлж байна

ОХУ-ын сельфид дурлагсад амь өрссөн, эрсддэлтэй поз авч, сельфи хийх үедээ харамсалтайгаар бэртэж, гэмтэх, цаашлаад амь насаараа хохирсон тохиодол сүүлийн үед олон гарах болжээ.

 

Үүнтэй холбоотойгоор тус улсын Дотоод хэргийн яам аюулгүй байдлаа хангасныхаа дараа сельфи зураг авхуулахыг олон нийтэд уриалах хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн байна.

 

Энэ он гарснаас хойш ОХУ-д ойролцоогоор 100 орчим хүн сельфт хийж байгаад бэртэж гэмтсэн бол хэдэн арван хүн харамсалтайгаар амиа алджээ. Дотоод хэргийн яамнаас гаргасан “Сельфи хийх нь амиа алдах эрсдлийг үүсгэнэ” гэсэн анхааруулга бүхий танилцуулгад “Хүйтэн зэвсэг барьж сельфи хийх нь үхэлд хүргэнэ” гэх зэрэг үгнүүдийг бичсэн байх аж.

 

Үүнээс гадна бичлэг, вэб сайтуудаар дамжуулан уриалга гаргаад байгаа юм байна. ОХУ-ын нийслэл Москва хотноо гэхэд өнгөрөгч тавдугаар сард 21-хэн настай бүсгүй өөр рүүгээ буу тулган сельфидэх гэж байгаад андуурч толгойн тус газраа хүнд гэмтэл авчээ. Мөн тавдугаар сард Рязань мужид өсвөр насны хүүхэд төмөр замын гүүр рүү авирч сельфи хийх гэж байгаад цахилгааны утсанд хүрч, тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарч байсан аж. Үүгээр зогсохгүй нэгдүгээр сард Уралд хоёр залуу тэсрэх бөмбөг барьж, сельфи хийх гэж байгаад мөн өөрсдөө дэлбэрч амиа алджээ.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button