Боомоор өвчилсөн иргэний биеийн байдал сайжирч байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нэгэн иргэн боом өвчнөөр өвчилсөн билээ. Тэгвэл мэргэжлийн байгууллага энэхүү хүний боом өвчний тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийж, өвчтөний биеийн байдал хөнгөн байгааг тогтоожээ. Улмаар өвчтөний ойрын хавьтлыг хяналтад авсан, цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлж тусгаарласан, эмчилгээ үр дүнтэй хийгдэж байгаа, хариу арга хэмжээ зохион байгуулан ажиллах нөөц бүрэлдэхүүн хангалттай байгаа хэдий ч голомтод малын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж байгааг үндэслэн “Дунд зэргийн” эрсдэлтэй гэж үзсэн байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button