Орос улс гадаадын хөрөнгө оруулалтаараа тэргүүлжээ

2014 онд Орос улсад гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 5 тэрбум ам.доллараар өсчээ. Гэтэл энэ нь тус улсын хувьд хоригтой, хямралтай амаргүй үе байсан билээ.

Дэлхийн ТОП-10 төслийн зургаа нь Орос улсад хэрэгжих болсон тухай өнгөрсөн онд НҮБ гадаадын хөрөнгө оруулалтын тухай илтгэлд дурджээ. Бусад төслүүд Украйн, Серб, Македон, Босни болон Герцеговины улсуудад хуваарилагджээ.

НҮБ-ын эдийн засгийн бүлгийн Худалдаа, хөгжлийн бага хурлаас гаргасан тоо баримтаас үзвэл, Орос улсад хэрэгжүүлэхээр болоод байгаа топ 6 төслийн тал нь автомашины үйлдвэр, бусад нь барилга, газар тариалангийн цогцолбор болон химийн үйлдвэрт хэрэгжих төслүүд аж. Шинжээчдийн дүгнэж буйгаар, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 5,96 тэрбум доллар /үүний 5,62 тэрбум ам.доллар БНХАУ гаргана / байх аж.

2014 онд Орос улсын гадааадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 0,5 хувиар өссөн бөгөөд 2013 онтой харьцуулахад 12 -12, 4 тэрбум долларт хүрчээ.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button