Ерөнхийлөгч Уфа хотноо очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр орон нутгийн цагаар 10.45 цагт тус хотод хүрэлцэн очжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Уфа” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Зоригт, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын Тэргүүн Р.З.Хамизов, Гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын захирал Ю.А.Филатов тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэн угтаж, Башкир үндэсний хувцастай бүсгүйчүүд талх, давс барин тавтай морилохыг урилаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзах юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гурван талт уулзалт хийнэ.

Өнөөдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евроазийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцохоор шахуу хөтөлбөртэй ажиллаж эхэллээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button