Аялалаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг сунгав
БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аялалаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин 3 сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Энэ нь 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны хооронд авсан БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарах бөгөөд оршин суух хугацаанд хамаарахгүй юм байна.
Г.Уянга
Olloo.mn