Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үүрийн 04 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дагуу Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын A/609 тоот Захирамж гарлаа.

Захирамжаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуул”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу НИТХ – ийн хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын  ажиллах цагийн хязгаарыг 2015 оны 07 дугаар сарын 09-нөөс эхлэн шөнийн 04 цаг хүртэл байхаар тогтоолоо.

Батлагдсан цагийн хязгаарыг мөрдүүлж, Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болгов. Нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтад анхаарч,  хяналт тавихыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button