Хурдан морины комисс хүй долоон худагт ажиллаж байна
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ. Харин өчигдрөөс Хүй долоо худагт хурдан морины бүртгэл эхлээд байсан юм. Энэ жилийн хувьд морины стандарт өөрчлөгдөөгүй бөгөөд сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгож байгаа.
Сэрвээний стандарт хэмжээ нь,
Азарга, соёолон -140 см
Их нас -141 см
Хязаалан -137 см
Шүдлэн -132 см
Даага -120 см
Энэхүү үзүүлэлтээс хэтэрсэн тохиолдолд морьдыг уралдуулахгүй гэж шийдвэрлэжээ.Үндэсний их баяр наадмаар долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, ослын даатгалд заавал хамруулсан байх, гарч болзошгүй эрдслийг хэрхэн зохицуулах, цалин, нийгмийн баталгааг нь хангах зэрэгт мэргэжлийн хяналтынхан хяналт тавин ажиллахаар болжээ.