Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Рейлбусны зогсоол хүртэл автобусаар үйлчилнэ

Өнөөдөр Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаан, Төв цэнгэлдэх хүрээлэнд шагай, сур харваа эхэлж байна. Баяр наадам эхэлж байгаатай холбогдуулан  нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг хүргэе. 

Наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ:

·         08.00-22.00 цаг хүртэл ажиллана.

Үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд:

·         их багтаамжийн 618,

·         туслах 17 чиглэлд

·         бага багтаамжийн 90,

·         зуслангийн 3 чиглэлд 4 нийт 735 автобус үйлчилгээнд ажиллана.

Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд

Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж “Мишээл” экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, “Дүнжингарав” төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.

·         “Мишээл” экспо төв болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл” экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд,

·         Рейлбусны зорчигчдыг “Урбанек” –ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд,

·         Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн

·         долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,

·         долоодугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу “МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button