Хязаалан насны морьд шандас хурдаа сорьж байна
Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор эхэлдэг уламжлалтай. Ардын хувьсгалын 94, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадамд 264 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхайгаас хөдөлжээ.
Хязаалангийн уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө. Пүрэвбаатарын загал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Ж.Батсайханы сартай зээрд, Зэвсэгт хүчний 232-р анги буюу төрийн торгон сүргийн бор, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн зэрэг төрийн наадамд түрүүлж, айрагдgж байсан хурдан хүлгүүд морджээ.
Г.Уянга
Olloo.mn