Хүүхдийн сурын харваа эхэллээ
Үндэсний их баяр наадмын сурын тэмцээн хүүхдийн сур харваагаар үргэлжилж байна. Энэ жил тус харваанд 120 гаруй хүүхэд оролцож байгаа ажээ. Хүүхдийн сурын харвааны ерөнхий шүүгч Д.Бадамханд энэ үеэр “Хүүхдийн сур харваа нь өсвөрийн харваагаар эхэлдэг бөгөөд 9-11, 12-14, 15-17 гэсэн гурван насны ангилалд 35- 65 метр зайд харвадгаараа онцлогтой” гэв. Мөн энэ жил өмнөх наадмын түрүү, өсөх идэр мэргэн Н.Алтантулга, Б.Санчирномин нар оролцож байгаа аж.
Б.Сансар
olloo.mn