Буудлагын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
БНСУ-ын Гванжу хотод дэлхийн оюутны Универсиад наадам үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний долоо дахь өдөр манай буудлагын эрэгтэй багийнхан мөнгөн медаль хүртлээ.
Энэ дасгалд ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор VII, спортын мастер Э.Бадамгарав 572 оноогоор XV, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор XXIV байр эзэлж, багаараа мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэй багийнхны хувьд тэмцээний гурав дахь өдөр болсон 50 метрийн сонгомол гар бууны дасгалд хүрэл медаль хүртээд байсан юм.
Ингээд манай баг тамирчид одоогийн байдлаар нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Б.Сансар
olloo.mn