Хуушуурын талаар Цэнддоогийн хэлсэн үг

Хуушуурын талаар Цэнддоогийн хэлсэн үг суутнуудын үг номонд хэвлэгдсэнээс:

– Монгол хуушуурыг A.нимгэн, B.супер нимгэн, C.гипэрультра хөнгөн гэж ангилна.

– Гэрэлтсэн нимгэн хуушуур нь "ирээдүй гэрэлтэх"-ийг бэлгэдсэн ерөөл агуулна.

– Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.

– Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэн хуушуураа нимгэлдэг.

– Хуушуураас хордсон тохиолдол байдаг ч түүгээр хүн цохиж, дүрж,дүүжилж алсан удаа үгүй тул хүмүүнлэг энэрэнгүй хүнс гэлтэй.

– Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.

– Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.

– Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичд хэлж байна.

– Хуушуурыг ууж хэрэггүй гэж эмч зөвлөж байна.

– Хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.

– Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрийн шинэвтэр,өчигдрийн шинэ, өнөөдрийн цоо шинэ гэж ангилжээ….

Нийтлэлч

Б.Цэнддоо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button