Шүдлэн морьдын уралдаан гарааны зурхайруу хөдөллөө
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж байна. Яг одоо нутаг нутгийн шүдлэн морьд гарааныхаа зүг хөдөлж байна.
Энэ жил хурдан морины хүүхдийн хамгаалалт, хувцас хэрэглэлийн аюулгүй байдалд Хүүхдийн төлөө үндэсний газар шалгаж ажиллаж байгаа бол уралдааны морьдын эрүүл байдлыг Нийслэлийн мал эмнэлэгийн газрын эмч нар гараанд гарахаас нь өмнө үзлэг оношлогоо хийлээ.
Г.Уянга
Olloo.mn