Хязаалан насанд түрүүлж, айрагдсан морины хүүхдүүдийг шагналаа

Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр хязаалангийн уралдаанд морио айрагдуулсан унаач хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. Хүүхдүүдэд хүндэт өргөмжлөл, медаль, нэг сая төгрөгийн хадгаламжийн даатгалаар бэлэг барив. Шагналыг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа гардуулсан юм

 

Шагнал авсан хүүхдүүд: 

• Ч.Бямбажав-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын "Загал бор" үрээг унаж, түрүүлсэн.

• Э.Төгссайхан- Дундговь аймгийн Сайн цагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун хязааланг унаж, аман хүзүүдсэн.

• Д.Өсөхбаяр- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын  сартай хүрэн үрээг унаж, айргийн гуравт орсон.

• Г.Алтантөгс- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор хязааланг унаж, айргийн дөрөвт орсон.

• С.Батхүү- Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор хязааланг унаж, айргийн тавд хурдалсан.

Б.Сансартуяа
Olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button