Шүдлэн насанд уралдах морьдоос 137-г нь эрлийз хэмээн хасчээ
Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьд гараанаас гарах ёстой хугацаанаасаа хоцорч гарсан. Гэтэл энэ насанд нийт 228 шүдлэн бүртгүүлснээс 137-г нь эрлийз гэх үндэслэлээр уралдаанаас хассантай холбоотой гэнэ. Ингээд нийт 91 шүдлэн гараанаас хөдөлсөн юм байна.
Шүдлэн насны хурдан морьдын уралдаан хөтөлбөр ёсоор 14.00 цагт эхлэх байсан ч бүртгүүлсэн морьдын хэмжилт болон хасалтаас шалтгаалан хойшилсон юм байна.
Г.Уянга
Olloo.mn