Дэлхийн хүн амын өдөр тохиож байна

Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11-нд  Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.  Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Хүн амын асуудлууд, хүрээлэн байгаа орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах,  бодлого төлөвлөлтөнд хүн амын хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийн чухлыг шийдвэр гаргагчдад ойлгуулах зорилгоор  ийнхүү тэмдэглэдэг аж.

Дээрх өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Онцгой байдлын үе дахь эмзэг бүлгийн хүн ам” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, наадмын өмнөхөн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button