Төрийн хүндэтгэлийн тоглолт болов

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо. Төрийн хүндэтгэлийн тоглолт энэ жил анх удаа Чингис хааны нэрэмжит талбайд болж байгаагаараа онцлогтой. Тоглолтод  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын  болон бусад 400 гаруй уран бүтээлч оролцжээ. Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Д.Ганболд найруулан тавьсан байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button