Бүрэн бус хувцастай 40 гаруй хүүхдийг уралдаанаас хасчээ
Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морины уралдааны унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулан ажилладаг. Тус газраас өдөрт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж байгаа ажээ.
Энэ жилийн хурдан морины уралдаанд хамгаалалтын хувцас хэрэглэл бүрэн оролцуулахыг шаардаж буй бөгөөд өмсөөгүй эсвэл дутуу тохиолдолд уралдаанд оролцуулахгүй байгааг албаныхан мэдэгдэв.
Тодруулбал, өчигдөр болсон шүдлэн насны морьдын уралдаанд 40 гаруй хүүхэд бүрэн бус хувцастай байсан учир уралдаанаас хасагджээ.
Нийт 290 гаруй уралдаанч хүүхэд бүртгүүлжээ.
Г.Уянга
olloo.mn