Нэгийн даваа өндөрлөлөө
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөлөө. Энэ жилийн баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх барилдсан юм.
Улсын алдар цолтой бөхчүүдээс,
Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга,
Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын 7 улсын гарьд,
Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага,
Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин нар оноолтоор барилдлаа. Нэгийн даваанд улсын цолтой бөхчүүдээс өвдөг шороодсонгүй.
Удахгүй хоёрын дараа эхлэх юм.