Гурвын даваа үргэлжилсээр

Эрийн гурван наадам эрчтэй сайхан болж байна. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхлээд байна. 

Өчигдөр болсон хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодсон. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шорооджээ.

Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын гарьд Б.Гантогтох уналаа.

Өнөөдөр 09.30 цагаас хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлсэн бол 11.20 цагаас дөрвийн даваа, 14.30 цагаас начны буюу тавын даваа эхлэх юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button