Д. Ганбаатарын зээрд соёолон насанд түрүүллээ
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд барианд орлоо.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Макс группын захирал, Монгол улсын Тод манлай уяач Д. Ганбаатарын зээрд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.Пүрэвдоржийн зээрд,
Айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр,
Айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очирын хонгор халзан,
Айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр үрээ морь тус тус хурдаллаа.
Монголчууд соёолонг хамгийн хурдан хүлэг хэмээн хүндэлж, тоосонд нь дарагдвал хийморь нь сэргэж тухайн жилийнх нь ажил үйлс өөдрөг сайхан бүтэмжтэй байна хэмээн бэлгэшээдэг билээ.
Соёолон насанд уралдахаар 257 соёолон бүртгүүлсэн ч 30 гаруй нь хасагдсан юм
olloo.mn