Баярын өдрүүдэд ажиллах үйлчилгээний байгууллагуудын хуваарь
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
Худалдаа, үйлчилгээ
Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:
Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07 дугаар сарын 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-өөс ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 аас эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 – 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана.
Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-оос эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-оос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Нийтийн хоол
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 07 дугаар сарын 11,12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
Ахуйн үйлчилгээ
Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарна. 07 дугаар сарын 14 -с ердийн цагийн хуваариар ажиллана.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 11, 12 ,13-нд амарна. 07 дугаар сарын 14–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
Улаанбаатар хотын “Шуурхай удирдлага зохицуулалтын төв”
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.
Цахилгаан хангамж
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхайажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /,Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.
Ус хангамж
Улсын их баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрнуудын ажиллах цагийн хуваарь