Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлэв
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдааны хурдан магнай тодорлоо. Нийт 237 даага уралдсанаас "Алтай констракшн" компанийн захирал, Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, аман хүзүүнд үхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Агваансамдангийн Сүхбат уясан хүрэн халзан даага орж ирлээ.
Айргийн гуравт М.Ариунболдын уясан даага, орж ирлээ. Одоогоор айргийн дөрөв, тавын дааганууд баринд орж ирээгүй байна.
Г.Уянга
olloo.mn