Шагайн харваагаар Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг тэргүүллээ
Үндэсний баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваачид оролцлоо.
Үүнээс,
Нэгдүгээр байрт улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг,
Хоёрдугар байрт үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын Уранган баг,
Гуравдугаар байрт үлэмж дархан мэргэн Болд ахлагчтай "УБ Төмөрзам" баг тус тус орлоо.
Энэ жилийн наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, дархан мэргэн 24, гарамгай мэргэн 33, мэргэн 28, дэд мэргэн 47, харшгүй мэргэн 12, аймгийн гоц мэргэн 78 оролцож, нийт харваачдын 53 хувь нь цолтой харваачид байв.
Г.Уянга
olloo.mn