Залуу бөх Э.Оюунболд үзүүр түрүүнд үлдлээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Улсын харцага Э.Оюунболд Улсын гарьд Б.Гончигдамбаар найм давлаа.
Ийнхүү тэрээр үзүүр түрүүнд үлдлээ. Ийнхүү тэрээр гарьд цолны болзол хангалаа.
Харин Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын заан Ч.Санжаадамбын барилдаан үргэлжилсээр байна.
Г.Уянга
Olloo.mn