Шинээр төрсөн цолтнууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд тав давсан начин болтон зургаа давсан харцага цолтнууд тэмдгийг нь гардууллаа.

Начин цолтнууд:

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бөх Алтангэрэлийн Алтанхуяг,

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, "Хангарьд" спорт хороо, Хантайшир дэвжээний бөх Шоовдойхүүгийн Шинэбаяр,

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх Ганболдын Баасандорж,

Архангай аймгийн Булган сумын харьяат, "Соёмбо" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх Чагнаадоржийн Ганзориг,

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, "Жавхлант" дэвжээний бөх Болдбаатарын Батжаргал,

 Увс аймгийн Түргэн сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хороо, "Хур харцага" дэвжээний бөх Эрдэнэбатын Даш.

Харцага цолтнууд:

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх Нямаагийн Батзаяа,

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Бат-Очирын Одгэрэл нар юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button