Үндэсний их баяр наадам хаалтаа хийлээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөхөөс хүч бяраараа шалгаран ёс давж, Улсын түрүүг хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын Харцага Э.Оюунболдод Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын арслан цол олголоо. 

Ингээд Ерөнхийлөгч баяр наадмын үйл ажиллагааг өндөрлөж буйг уламжлаад үг хэлэв.

Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, өргөн түмэн нь цэнгэлдэхээ тойрон хамтдаа дууллаа. Ийнхүү Монгол Үндэсний наадам албан ёсоор хаалтаа хийв.

Гэхдээ маргааш эрлийз морьдын уралдаан Хүй долоон худагт болох бөгөөд урлаг соёлын арга хэмжээнүүд үргэлжилнэ

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button