Дуу цахилгаантай бороо орно

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөл, Архангайн зүүн, Булганы хойд хэсгээр их бороо орно.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:Өнөө маргаашдаа Дорнод, Монголын нутгаар халж, нутгийн төв хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 12-ны 21 цагаас 07 дугаар сарын 13-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-26 градус, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 13-18, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 9-14 градус, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Хэнтийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

2015 оны 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв: 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн төв хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button